
ИННОВАЦ
Технологи
Дэлхийн стандартын техник, тоног төхөөрөмж болон дэвшилтэт программ хангамжаар замын төслийг чанартай, хугацаанд нь хэрэгжүүлнэ.
ТЕХНИК
Машин механизм
Манай компанийн техникийн газар нь 150 гаруй машин механизмыг удирдан зохион байгуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Техникийн ухааны магистраар удирдуулсан баг хамт олонд Монгол Улсын онц тээвэрчин 15 хүн ажиллаж, авто замын бүтээн байгуулалтад нөр их ажлыг гүйцэтгэж байна.
Дэлхийн бусад улс оронд авто замын ажилд түгээмэл ашиглагддаг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдээс:

ҮЙЛДВЭР
Үйлдвэр, завод
Манай үйлдвэрийн хамт олон дээрх үйлдвэрүүд дээр дадлага туршлага хуримтлуулан тогтвортой ажиллаж байна. Төмөр бетон бүтээц бэлтгэх, эрдэс нунтаг тээрэмдэх, эмульс хольц бэлтгэх үйлдвэрүүд тус тус ажиллаж байна.
Цагт 270 тонн
Асфальт бетон хольц
LB2000, LB1500 маркийн үйлдвэрүүд тогтвортой ажиллаж байна.
Цагт 1400 тонн
СТВ хольц
WBZ-800T, WBM-300 маркийн 2 ширхэг үйлдвэр.
Цагт 800 м³
Чулуу бутлан ангилах
Power screen, Liming, Zenit явуулын болон суурин үйлдвэрүүд.


ПРОГРАМ
Дэвшилтэт технологи
1.
Dekispart
Замын тендерээс хүлээлгэн өгөх хүртэлх бүх бичиг баримтын ажлыг цахим хэлбэрээр гүйцэтгэх цогц программ.
2.
Trimble Business Center (HCE)
Авто замын ажилд зориулагдсан оффисын программ — талбар болон оффисын мэдээллийн урсгалыг нэгтгэн удирдана.
3.
Excavator Scale
Экскаваторын шанаганд суурилуулсан жингийн хэмжилт — газар шорооны ажлын бодит тоо хэмжээг нарийвчлан бүртгэнэ.
Dekispart
Замын тендерээс хүлээлгэн өгөх хүртэлх бүх бичиг баримтын ажлыг цахим хэлбэрээр гүйцэтгэх цогц программ.
- Тендерийн материал бэлтгэхээс эхлээд замыг хүлээлгэж өгөх хүртэлх ажлыг хянах
- Ажлын төлөвлөгөө, график боловсруулах
- Зураг төсөл, хөндлөн дагуу огтлол боловсруулах
- Машин механизмын удирдлагын систем
- Явцын гүйцэтгэл, дижитал зурган хяналт
- Төмөр бетон бүтээгдэхүүний чанар шалгах систем
Ашиглахад хялбар, ойлгомжтой, эмх цэгцтэй — цаг хугацаа хэмнэж, байгальд ээлтэй цахим ажиллагаа.
Trimble Business Center (HCE)
Авто замын ажилд зориулагдсан оффисын программ — талбар болон оффисын мэдээллийн урсгалыг нэгтгэн удирдана.
- Олон эх сурвалжаас мэдээлэл авч нэгдсэн үр дүн гаргах
- Ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, алдааны зардлыг бууруулах
- Trimble 3D машин удирдлагын системтэй холбогдох
- Connected Site — оффис, радио, машин удирдлагын 3 хэсэг
- 3D загварт холбогдон хөрс хуулалт, тэгшлэх ажлыг нарийвчлалтай гүйцэтгэх
Оффис болон талбарын хооронд мэдээллийн урсгалыг хянаж, төслийн зардлыг бууруулна.
Excavator Scale
Экскаваторын шанаганд суурилуулсан жингийн хэмжилт — газар шорооны ажлын бодит тоо хэмжээг нарийвчлан бүртгэнэ.
- Цикл бүрт шорооны жинг хэмжиж, ачилтын хэмжээг бодитоор тооцох
- Үргүй зардлыг багасгах, ажлын явцыг өдөр бүр хянах
- Инженерт өдрийн ажлын мэдээг шуурхай хүргэх
- 2015 оноос зам барилгын ажлын явцад амжилттай ашиглаж байна
Газар шорооны ажлын бодит хэмжээг өдөр бүр бүртгэж, төлөвлөгөөний явцыг хянах.
